SERISU TV
шууд үз
+13
Gypsy
Жийн бол хуульч нөхөр, 9 настай жаахан охинтойгоо амьдардаг ажилдаа дуртай жирийн л нэг сэтгэл зүйч эмэгтэй. Түүний өвчтнүүдэдээ өгдөг зөвлөгөө нь энгийн хэрнээ зөвлөгөө өгөх арга нь их өвөрмөц. Тэрээр өвчтнүүдтэйгээ ярилцаад тэдний амьдралыг утгагүй болгож буй хүмүүстэй нууц нэрээр очиж уулзан, асуудлыг шийдэх гэж оролддог сэтгэл зүйч. Уг арга нь амжилттай хэрэгжиж, өвтнүүд нь асуудлаа шийдэж, түүнд их талархана. Гэвч түүний нууц амьдралд нэгэн хүн байр суурь эзлэх болсноор түүний төсөөлж байсан амьдрал орвонгоороо эргэнэ. Netflix-н сэтгэхүйн төрлийн "Gypsy" гэх цуврал нь дүр сонголт болон хөндөж буй сэдвээрээ 2017 оны хамгийн өвөрмөц цувралаар тодорсон байна. Үүнийгээ таныг үзэж байх үед эргэлзээг тань төрүүлж, төрсөн эргэлзээг тань тайлахгүйгээр цуврал маань үргэлжилж батлах бөлгөө.