SERISU TV
шууд үз
+17
The Neon Demon
Николас Виндинг Рефн-н сэтгэхүйн аймшиг төрлийн сод бүтээл болох The Neon Demon... Найруулагч уг бүтээлээ 2016 оны Канны кино наадамд танилцуулснаар олон хүний анхаарлыг татжээ. Учир нь бүтээлийн өнгө, жүжигчдийн сонголт гэх зэрэг нь маш сонирхолтой гэж дүгнэсэн байна. Гадаад орнуудад, тэр дундаа Америк улсад загвар өмсөгчийн гараагаа амжилттай эхэлнэ гэдэг маш хэцүү. Том том агентлагуудад өдөрт дор хаяж 40, 50 охин шалгуулдаг. Агентлагууд тэр 40 охид дундаас нүүр царайгаа болгон сонгох тохиолдол маш ховор. Харин ямар байвал тэдэн дундаас онцгойрч гарч ирж, загвар зохион бүтээгч бүрийн анхаарлыг татах бол? Өрсөлдөөн ширүүн байх тусам охидын хийх үйлдэл араатан мэт болдог. Тэд ганцхан удаа том тайзан дээр алхахын төлөө юу ч хийхээс буцахгүй болсон байдаг. Киноны зөвхөн 5%-г л дурдаж бичсэн нь энэ. Тиймээс 1 цаг 58 минутын кино хэдий ч маш их зүйлийг агуулж, илэрхийлж, таны сэтгэхүйд чинь нөлөөлөх болно!