SERISU TV
шууд үз
+16
First Girl I Loved
Өсвөр нас гэдэг бидний амьдралын маш чухал, онцгой үеүдийн нэг билээ. Хүссэнээ хийж, жигүүрээ дэлгэн нисэх шувууд шиг эрх чөлөөтөйгөөр хайрлан дурлах үе... Тэгвэл хэрэв хэсэг хүмүүс эрх чөлөөтэй, аз жаргалтайгаар хайрлан дурлаж чаддаггүй бол яах вэ ? Ямар хүмүүс вэ гэж үү? ЛГБТ хүмүүс ... Хэрэв та тэдгээр хүмүүсийг үзэн яддаг бол "Миний хэзээ ч үл давж гарах дарамт, шахалт, айдсыг өөр хэн нэгэн хайрынхаа төлөө, мэдээж өөрийнхөө төлөө даван туулах гэж хичээж байгаа даа, бид тэднийг ойлгох хэрэгтэй" гэж ядаж нэг удаа бодож үзсэн үү? Хайр биднийг хорвоо ертөнцийг илүү гэгээлэг, өнгөлөгөөр харахад тусладаг. Хэдий хааяахан өвтгөж, зовоодог ч энэ "хайр" гэх зүйл бидний амьдрах маш чухал шалтгаан билээ. Гэтэл бид тэдгээр хүмүүсийг хар цагаан ертөнцөд нь хорьсоор байх юм. Бид хэн нэгнээр хайрлуулж, халамжлуулж мөн хайрлахыг хүсдэг... Бид бүгд хүсдэг... Тэд ч бас хүсдэг. Гэхдээ ер нь бид яагаад тэднийг энэ дөрвөн үсгээр тодорхойлох ёстой гэж?! Тэд хүмүүс, бид ч мөн хүмүүс. Тэгэхээр бид бүгд хайрлуулах, хайрлах эрхтэй, зүгээр л "ХҮМҮҮС". Хүн хүнийг хайрласнаараа хэзээ ч буруудахгүй, харин хэн нэгнийг үзэн ядаж хараан зүхвээс энэ хамгийн муухай зүйл юм шүү. Дэлхийн олон оронд тэдний хайрлах эрхийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Бид ч бас тэдэнд жаргалтай амьдрах эрхийг нь өгөх хэрэгтэй. Тэдгээр хүмүүсийн тухай зөв ойлгуулт төрүүлэх үүднээс бид энэхүү киног бэлдлээ. Магад олон хүний бодлыг өөрчилж чадна хэмээн найдаж байна.